Видео хурлын систем нь хуралд оролцогчид дуу, дүрс, текст болон илтгэл гэх мэт хуралд хэрэгтэй материалуудыг онлайнаар дамжуулан хуваалцах, хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй алсаас харилцсанаар цар тахлын үед аюулгүй хамтын ажиллагааг сайжруулах цогц систем юм. Мөн онлайнаар нүүр нүүрээ харан хуралдсанаар шийдвэр түргэн шуурхай гарах боломжийг олгож, хоорондын итгэлцлийг бэхжүүлнэ. Дэлхийн хаана ч байгаа хүмүүстээ нэг дор холбогдсоноор үр ашиг нэмэгдэж, цаг хэмнэх давуу талтай. 2019 онд дэлхийн видео хурлын зах зээл $4.8 тэрбум байсан бол 2026 он гэхэд $9.2 тэрбум болж өсөх хандлагатай байна. 

Easy to use

Дахуа UNV IoT-Unear A30T онлайн хурлын камер нь USB холболтоор 3 секундийн дотор шууд холбогддог, Zoom, Microsoft Teams, and Google Meet гэх мэт онлайн хурлын бүх платформууд дээр ашиглагдах боломжтой. Mac OS, Windows 7, Windows 10, Linux системүүд дэмжинэ.

See Clearly

100° хэвтээ өргөн өнцөгийн камер нь 8 хүн нэгэн зэрэг камерын өнцөгт багтаж харагдана.

Хоцрогдолгүй, өндөр нягтаршилтай (HD) камер нь хуралд оролцогчдод 1080p нягтаршилтайгаар дүрсийг харах боломжийг олгоно.

Hear Clearly

A30T камер нь full-duplex горимтой бөгөөд ингэснээр өрөөний 2 захад сууж байгаа хүмүүс асуудалгүй харилцаж болно. Олон талт спикер болон full-duplex горим нь хуралд оролцогчдыг ядралгүй урт хугацаанд хуралд оролцоход туслана. 

AI алгоритм нь echo-cancellation буюу цуурайнаас хамгаалах технологи нь оролцогчдын дууг цэвэр, ойлгомжтой сонсогдоход туслана. 

Бусад бүтээгдэхүүнүүдээс давуу тал нь A30 камерын AI технологи нь хурлын үеэр mouse, keyboard-ны дуу, гадна орчны дууг намсгах, дарах чадвартай бөгөөд ингэснээр харилцан яриа илүү тодохой, саадгүй явагдах боломжтой.

Суурилуулах нөхцлүүд