Нууцлал

Бид та бүхэнд хамгаалалт, хяналтын бүх шийдлийг хүргэхэд таатай байх болно.

Мэдээллийн нууцлал

Хэрэв та аюулгүй байдлын журмын дагуу хэрэглэгчийн нэр, нууц үг эсвэл бусад мэдээллийг оруулсан бол тус мэдээлэл нууцлалтай байх ба ямар ч хувь хүн эсвэл хуулийн этгээдэд задруулж болохгүйг анхаарна уу. Мөн таны бүртгэл хувийн шинжтэй бөгөөд таны хэрэглэгчийн нэр, нууц үг эсвэл аюулгүй байдлын бусад мэдээллийг ашиглан өөр ямар ч хувь хүн сайтад нэвтрэхийг хориглоно. Та сайтаас гарах бүрдээ бүртгэл салгах үйлдлийг хийх шаардлагатай. 

Оюуны Өмчийн Эрх

Сайтад нийтлэгдсэн бүх контент, онцлог, үйл ажиллагаа (бүх мэдээлэл, програм хангамж, текст, нүүр, зураг, бичлэг, аудио, дизайн, сонголт, зохион байгуулалт) нь Компаний өмч болно. Сайтын эрх, нэр, сонирхол болон ямар ч агуулга танд шилжихгүй бөгөөд шууд олгогдоогүй эрхийг Компани хамгаална.

Компаний нэр болох “МНДахуа Тех ХХК,” “Дахуа,” “Dahua” болон бусад холбоотой нэрнүүд, лого, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр, дизайн, уриа лоозон нь Компаний эсвэл лиценз олгогчийн барааны тэмдэг болно. 

Нууцлалын бодлогын шинэчлэлт

Бид “Үйлчилгээний нөхцөл” болон "Нууцлал"-д цаашид өөрчлөлт оруулах эрхтэй байна. Хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Та энэхүү хуудсыг байнга шалгаснаар аливаа өөрчлөлт, шинэчлэлтийн мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болно.