Үйлчилгээний нөхцөл

Бид та бүхэнд хамгаалалт, хяналтын бүх шийдлийг хүргэхэд таатай байх болно.

Нийтлэг үндэслэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь та болон МНДахуа Тех ХХК хоёр хоорондын харилцааг зохицуулахад оршино. Дараах нөхцлүүд болон холбоотой баримт бичгүүд нь ("Үйлчилгээний нөхцөл" -ийн хамт) энэхүү вэб сайтад нэвтрэх, ашиглах үйл явц: дэд домайнууд болон санал болгож буй аливаа үйлчилгээ зэргийг зохицуулна.

Та сайтыг ашиглаж эхлэхээс өмнө “Үйлчилгээний нөхцөл”-тэй заавал танилцана уу. Та энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-ийг дагаж мөрдөхийг зөвшөөрөхгүй бол сайтыг ашиглах боломжгүй.

Үйлчилгээний хүрээ

Сайт болон зарим үйлчилгээнд нэвтрэхийн тулд та нэр, овог, ажил олгогч г.м өөрийн тухай тодорхой мэдээллийг оруулна. Сайтын үйлчилгээний нөхцлийн дагуу таны оруулж буй мэдээллүүд үнэн зөв, бүрэн байх шаардлагатай.

Хэрэв та аюулгүй байдлын журмын дагуу хэрэглэгчийн нэр, нууц үг эсвэл бусад мэдээллийг оруулсан бол тус мэдээлэл тань нууцлалтай байх ба ямар ч хувь хүн эсвэл хуулийн этгээдэд задруулж болохгүйг анхаарна уу.

Хэрэв бид таныг “Үйлчилгээний нөхцөл”-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд таны оруулсан хэрэглэгчийн нэр, нууц үг эсвэл бусад мэдээллүүдийг хаах, цуцлах эрхтэй.

Цахим харилцаа

Хэрэв та сайтад нэвтрэх эсвэл бидэнд и-мэйл илгээсэн тохиолдолд энэ нь цахим хэлбэрийн харилцаа болох юм. Ингэсээр та бидэнтэй цахимаар харилцахыг хүлээн зөвшөөрнө. Бид и-мэйл явуулах эсвэл сайт дээр мэдээлэл нийтлэх замаар тантай харилцана.

Оюуны Өмчийн Эрх

Сайтад нийтлэгдсэн бүх контент, үйл ажиллагаа (мэдээлэл, програм хангамж, текст, нүүр, зураг, бичлэг, аудио, дизайн, сонголт, зохион байгуулалт) нь Компаний өмч болно.

Дээрх “Үйлчилгээний нөхцөл” нь сайтыг зөвхөн хувийн хэрэглээнд, арилжааны бус зорилгоор ашиглахыг зөвшөөрнө. Бидний бичгэн зөвшөөрөлгүйгээр сайт дээрх материалуудыг хувьдаа ашиглахаас бусад зорилгоор хэвлэх, олон нийтэд түгээх, үзүүлэх, өөрчлөх, олшруулах, татах, хадгалах, дамжуулахыг хориглоно.

Хүргэлтийн нөхцөл

Таны захиалга 24 цагийн дотор танд хүргэгдэнэ. Зарим бүтээгдэхүүний төрлөөс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Төлбөр дутуу хийгдсэн тохиолдолд хүргэлт хийгдэх боломжгүйг анхаарна уу.

Төлбөрийн мэдээлэл

Та захиалсан барааны төлбөр болон хүргэлтийн төлбөрөө 100% урьдчилан шилжүүлснээр таны захиалга баталгаажна. Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагаж мөрдөнө. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй сайтар танилцаж, захиалгаа давхар нягтлах үүрэгтэй.