Дэлхийд тэргүүлэгч видео төвтэй ухаалаг шийдэл, үйлчилгээгээр хангагч Дахуа технологи компаний 2020 оны доорх тайлан нь компаны нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудыг багтаасан болно.

Үр ашигтай, ил тод удирдлагын системийг бүтээн байгуулах

Бизнес эрхэлж байгаа улсынхаа холбогдох хууль тогтоомж, зохицуулах агентлагуудын шаардлагуудад нийцүүлэн, Дахуа Технологи нь өөрийн менежментийн системээр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалах өндөр үр ашигтай удирдлагын бүтцийг байгуулснаас гадна менежментийн үнэ цэнэ, ил тод байдлыг сайжруулж ажилласаар ирсэн.

Шударга ёсыг баримтлах

Олон улсын бизнес эрхлэгчийнхээ хувьд Дахуа Технологи нь ёс зүйн дүрэм, зах зээлийн дэг журам, олон улсын хууль дүрэмд нийцүүлэн ямагт хууль ёсны үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Ингэснээр олон улсын бизнесийн салбарт чадавхаа сайжруулж, хамгийн сайн чанарын баталгааг өгч, хөгжлийн тогтвортой байдлаа хангах юм. Ингэхийн тулд оны эцсийн тайлангын хүрээнд компаны түвшний "Ёс зүйн менежментийн байгууллага"-ыг шинэчлэн байгуулсан.

Байгал орчин, нийгэм, удирдлагын менежмент

Дахуа технологи нь дэлхийн өнцөг булан бүрт техникийн туслалцаа хүргэж, хүн бүхэнд ногоон, байгалд ээлтэй, аюулгүй, ухаалаг орчинг бүтээж ажилладаг. Мөн компаны хөгжлийн стратегид тогтвортой байдлын заалтыг оруулж өгснөөрөө хэрэглэгчдэд үнэ цэнийг бүтээх, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Компаны тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд Дахуа технологи нь НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн 17 зорилт"-д суурилсан компаны тогтвортой менежментийн зорилтуудын төлөвлөгөөг гаргасан.

Дижитал оюун ухааныг сайн үйлсд зориулах нь

Дахуа технологи нь хариуцлагатай компаны соёл болон нийгмийн халамжийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Мөн компаны ажилчдыг нийгэмд хандсан сайн үйлсийн ажил хийхийг идэвхитэй уриалдаг.

2020 оны эхээр КОВИД-19 цар тахлын үеэр, Дахуа технологи компани нь хуулийн этгээдийн нийгмийн чадавхын хүрээнд цар тахалтай тэмцэхэд 10 сая юань (дунд. 1.5 сая доллар) хандивласан. Мөн орон нутгийн иргэдийг цар тахлаас сэргийлэх, хянах, арга хэмжээ авахад туслах зорилгоор 17 оронд 28 хандив туслалцаа үзүүлсэн.

Бүтээгдэхүүний чанарын хөгжил

Дахуа технологи нь инновацыг хөгжлийнхөө гол хөдөлгөгч хүч, чадавхиар тодорхойлсон байдаг. Жилийн борлуулалтын ашгийн 10 хувийг судалгаа хөгжүүлэлтэнд (R&D) хөрөнгө оруулалт хийдэг ба цаашдаа ч ухаалаг видео (IoT) технологид суурилж шинэ боломжуудыг судалж, machine vision, видео хурлын систем, мэргэжлийн дрон, электрон машины дугаар, RFID болон роботуудыг бүтээж байна.

Хүн төвтэй менежмент

Дахуа технологи нь хэрэглэгч төвтэй үйлчилгээг эрхэмлэж хүний чадавхийг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын систем, үйл ажиллагааг зохион байгуулдаг. "Dahua Health & Wellness Star" and "Happiness Star" гэх мэт ажлын орчин, ажилчдын эрүүл мэндийг дэмжсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. 2020 онд Дахуа технологи компаний ажилчид ”Хамгийн нөлөө бүхий ажилчин”, “Хамгийн алдартай ажилчин” гэх мэт шагналуудыг хүртсэн.

Компаны удирдлага, нэгдсэн менежмент, хувьцаа эзэмшигдын эрх, ашиг сонирлын хамгаалалт, технологийн инновац, хүрээлэн буй оряны хамгаалалт болон олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулж Дахуагын энэхүү тайлан нь хувьцаа эзэмшигч болон компаны хоорондын харилцаа холбоог бататгах зорилготой.

“Аюулгүй нийгэм, ухаалаг амьдралыг бүтээнэ”

Дахуа Технологи